“МОТИВ” ХАМТЛАГИЙН ДУУЧИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО


Хэдхэн хоногийн өмнө залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг "Мотив" хамтлагийн дуучин Жижгээ хар тамхины хэрэгт холбогдсон талаар баттай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байна.

Өмнө нь хип хоп холбооны тэргүүн, "Дижитал" хамтлагийн дуучин Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэрэгт холбогдож, шорон хоригдож байхдаа өөрийгөө галдан шатааж байсан.

Мөн "GUYS" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт хэрэгт холбогдож хоёр жилийн ял сонссон ч шүүхээс түүнд хар тамхины эсрэг, тэмцэх чиглэлээр олон нийтэд таниулга хийгээсэй гэсэн үүднээс тэнсэн харгалзах ял оноосон байдаг. Тэрбээр хар тамхины эсрэг дуудлага (challenge) эхлүүлж байгаагаа хэвлэлийн бага хурал хийн мэдэгдэх үеэрээ "Нэг жилийн өмнө миний бие хар тамхины хэргээр шалгагдаж эхэлсэн. 2016 оны тавдугаар сарын 24-нд Улсын Мөрдөн Байцаах газарт саатуулагдаж, хар тамхины хэргийн сэжигтнээр шалгагдаж эхэлсэн. Ингээд 2016 оны аравдугаар сарын 9-нд надад Хан-Уул дүүргийн шүүхээс борлуулах зорилгогүйгээр хар тамхи хадгалсан хэргээр хоёр жилийн ял оноосон.

Гэхдээ Монгол Улсын Шүүх энэрэнгүй зарчмаар намайг хар тамхитай тэмцэж, олон нийт хүүхэд залуучуудад хар тамхийг буруу зүйл гэдгийг ухааруулж ойлгуулах ажлуудыг санаачлан хийгээрэй гэж итгэл хүлээлгэснээр хоёр жилийн ялаа хоёр жилийн тэнсэн болгож шийтгүүлсэн. Одоо би ялаа эдэлж байгаа." хэмээн ярьж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 1 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 9 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 9 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 9 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25