ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ХОВД АЙМАГТ 580 ТОНН ӨВС, 350 ТОНН ТЭЖЭЭЛ ОЛГОЛОО


ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Өвөрхангай,Баянхонгор Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллалаа.

Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн мэдээлснээр, тус аймаг 15125 малчинтай, 6863 малчин өрхтэй, 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,6 сая малтай. Тус аймагт 1,2 сая төл хүлээж авчээ. Бүх төл малыг вакцинжуулж амжсан байна. Сүүлийн өдрүүдэд өдөртөө 22-30 градус, шөнөдөө 40 градус давж хүрч цочир хүйтэрчээ.

Засгийн газрын 30 сая төгрөгийн санхүүжилт дээр ЗДТГ 15 сая төгрөг нэмж аймгийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн. Мөн аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зориулж төсвийн тодотголоор Ховд аймагт 307,5 сая төгрөг олгосны 250 сая төгрөгөөр өвс худалдаж авсан байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Өнгөрсөн зун гантай байсан учраас Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч ажилласан. З0 сая, дараа нь 307 сая төгрөгийг өвс, тэжээлд зориулж Ховд аймагт шилжүүлсэн. Монгол Улс 66,2 сая мал тоолсон амжилттай яваа ч одоо бид малынхаа тоонд бус чанарт анхаарах шаардлагатай болсныг өвөлжилт хүндэрсэн энэ жил бид бодох ёстой" хэмээлээ. Б.Батзориг сайд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар мах, өөх, бүдүүвтэр ноосны чиглэлээр хонины "Сутай" шинэ үүлдэр гаргасан Ховд аймгийн ЗДТГ-т батламж гардуулан баяр хүргэлээ.

ХХААХҮ-ийн сайд Онцгой комисст хандан "Отроор Ховдоос Говь-Алтай, Увс аймгуудад бараг сая шахам малтай 300-гаад өрх айл өвөлжиж байгаа. Малчдаа сэтгэл санаагаар дэмжээрэй. Энэ хүндрэлийг бид хамтын хүчээр л давж гарна. Малаасаа гадна хүнээ сайн анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, зудыг хохирол багатай давах ямар арга зам байгааг сайн ярилцаж таниулаарай. Хямд үнэтэй өвс тэжээлийн худалдааг бид аль болох малчинд ойртуулах тал дээр тал дээр аймгийн хөдөө аж ахуйн газартайгаа хамтран ажиллаж байна. Ажилдаа эзэн болж хаа хаанаа сэтгэл зүтгэл нэгтэй байх цаг үе шүү" гэлээ.

Засгийн газрын нэгдүгээр сарын 19-ний хуралдаанаар шийдсэний дагуу Улсын нөөцөөс Ховд аймагт 400 тонн өвс хуваарилсныг 180 тонноор, 250 тонн тэжээл хуваарилсан байсныг 100 тонноор нэмэгдүүлэн Ховд аймагт олголоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 10 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 16 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 20 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 21 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр