МОТОЦИКЛИЙГ ӨВЛИЙН УЛИРАЛД УНАЖ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА


Өнгөрсөн долоо хоногт буюу 2018.01.27,28-ны өдрүүдэд замын цагдаагийн 380 гаруй алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалт хийх, хяналт шалгалт хийх чиглэлээр үүрэг гүйцэтгэлээ. Үүрэг гүйцэтгэх хугацаанд алба хаагчдаас 3700 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлах, сануулах мөн хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 54 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 541 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 419 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон бөгөөд осол Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 13 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас "Илрүүлэлт-Оргодол" арга хэмжээний хүрээнд шүүхээс эрэн сурвалжилж байсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн 3 этгээд, тээврийн хэрэгсэл 3, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 2 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Тухайлбал:

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р багийн нутагт асфальтан замд H.Porter маркийн автомашины жолооч нь улсын дугааргүй Mustang маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 22 настай Б-н амь нас хохирсон

Мөн ЧД-ийн нутаг Цагаан байрны зүүн замд T.Pruis-20 маркийн автомашины жолооч нь замын хажуугийн цементэн хавтан мөргөж зорчигч нарын 3 хүн гэмтсэн хэргийг тус тус шалгаж байна

Манай улсын иргэд тэр дундаа хөдөө, орон нутгийн иргэд мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, зориулалтын бусаар, тэр ч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна.

Иймээс иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө сонголтоо зөв хийж, аюул ослоос ангид байж, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцоно уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 10 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 10 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 10 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25