УЛААНБААТАР-ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛД “НОМТОЙ АВТОБУС” ЗОРЧИЖ БАЙНА


Монголын анхны номтой автобус Улаанбаатар-Чойбалсан чиглэлд зорчиж эхэллээ. Хот хоорондын тээврийг номын санжуулж, зорчигчдод оюуны хөрөнгө оруулах замаар мэдлэгийг тэгш хүртээх, цаашлаад нийтийн тээврийн тав тухтай орчинг бий болгох зорилгоор таван залуу нэгдэн "Номтой автобус" төслийг санаачилжээ. Уран зохиол, түүх, хүүхдийн, танин мэдэхүйн төрлийн 30 гаруй номтой автобус зорчигчдод үйлчилж байна.

"Номтой автобус" төслийг санаачлан хэрэгжүүлж буй залуус "Зориг сан" болон "Швейцарын хөгжлийн агентлаг"-ийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагдаж буй юм байна. Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудыг багт хуваан, тус бүрт гарааны 250 мянган төгрөг хуваарилан нийгэмд тустай бичил төсөл бичих боломж олгожээ. Үүний хүрээнд "Номын гэгээ" багийн залуус тус төслийг хэрэгжүүлж, одоогийн байдлаар Дорнод, Завхан аймгийн хоёр автобусыг номын санжуулаад байна.

"Номын гэгээ" багийнхан цаашлаад бүх аймгийн автобусыг номын санжуулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 10 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 10 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 10 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25