ДОРНОД АЙМГИЙН ХҮН АМ, ӨРХИЙН ТОО ТАСРАЛТГҮЙ ӨСӨЖ БАЙНА


Өнгөрсөн онд Дорнод аймгийн хувьд эерэг үзүүлэлт олноор нэмэгджээ. Энэ тухай мэдээллийг тоймлон хүргэе.

Нийгмийн салбарт:

"Сүүлийн гурван жил дараалан хүн ам өсөв

Сүүлийн 3 жилийн хугацаанд Дорнод аймгийн хүн амын тоо тасралтгүй өсөж, 2016 онтой харьцуулахад хүн амын тоо 2.2 хувь, өрхийн тоо 3.1 хувиар тус тус өсчээ.

"Боловсролын салбарт Дорнодын хүүхдүүд үндэсний хэмжээнд манлайлав

Тус аймаг боловсролын чанарын үзүүлэлтээрээ сүүлийн дөрвөн жил дараалан улсын хэмжээнд тэргүүлж байна.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 21 аймаг, 9 дүүргийг тэргүүлж, 2014 онд 2-р байр, 2015 онд 1-р байр, 2016 онд 2-р байр, 2017 онд 1-р байранд тус тус эрэмбэлэгджээ.

Боловсролын салбарын амжилтаа үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2017 оны намар "Дорнодын боловсрол" өдөрлөгийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.

"Таван жил дараалсан эхийн эндэгдэлгүй аймаг

Дорнод аймагт жилд дунджаар 1900 гаруй эх амарждаг бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд эхийн эндэгдэл гараагүй аж.

Тав дахь жилдээ эхийн эндэгдэлгүй ажилласан аймаг болж чадсан нь эрүүл мэндийн салбарын хувьд томоохон амжилт юм.

Өнгөрсөн онд 1922 эх эсэн мэнд амаржиж, 1934 нярай мэндэлжээ.

Эдийн засгийн салбарт:

"Аймгийн эдийн засаг 8.2 хувиар өсөв

Дорнод аймаг 2017 онд 646.8 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Орхон аймгийн дараа буюу 21 аймгаас хоёрдугаарт эрэмбэлэгджээ.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр улсын хэмжээнд хоёрдугаарт, хүний хөжлийн индексээр гуравдугаарт тус тус эрэмбэлэгдэж байна.

"Аймгийн өрсөлдөх чадварын түвшин хамгийн өндөр хувиар өсөв

Дорнод аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр2015 онд 9 дүгээрт, 2016 онд 8 дугаарт байсан бол 2017 онд өрсөлдөх чадварын үзүүлэлт хамгийн өндөр хувиар өсч Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгийн дараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Тус аймгийн өрсөлдөх чадварнэмэгдэхэд аймгийн эдийн засгийн өсөлт, төсвийн зарлага багасалт, аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил, хүн амын амьжиргааны түвшин дээшилсэн, бизнесийн үр ашиг огцом сайжирсан, чанаргүй зээл буурч, зээл авах боломж нэмэгдсэн, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, хүний хөгжлийн индекс өссөн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлжээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлдэг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 3 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 10 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 10 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 10 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25