ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ


Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна

09:00 цагт: ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA-тай хамтран Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх байдлаар хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах сургалтыг ЭМЯ-ны хурлын Б зааланд зохион байгуулна

10:00 цагт: Гандантэгчэнлин хийдийн Хамба лам, \асан\ Гавж, Э.Эрдэнэпил хамбын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн хурлын танхимд болно.

10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзана.

10:00 цагт: МУИС-ийн Номын санд Монгол Улс зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх, улмаар уг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт: Засгийн газраас хэрэгжүүлж буй "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр"-ийн хүрээнд "Монгол Улсын гадаад сурталчилгаа-Орчин үеийн урлаг" сэдэвт ээлжит хэлэлцүүлэгийг ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд зохион байгуулна.

10:30 цагт: "Хотын шийдэл - Хүүхдэд ээлтэй хот" хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно.

11:00 цагт: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн нээлт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт болно.

11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Иргэдийн шударга шүүх" ТББ, Монголын худалдаачдын холбооноос өчигдөр Тусгаар тогтнолын ордоны гадаа таван ээж нүцгэн жагсаал хийсэн талаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Хотын дарга С.Батболд элэг шилжүүлэн суулгах эхний хагалгаа амжилттай болсонтой холбогдуулан ХСҮТ-д ажиллана.

11:45 цагт: Хавдар Судлалын Үндэсний Төв дээр амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэнтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт: Улсын Драмын Эрдмийн Театрт иргэний нийгмийн өдрийг угтсан хүний эрхийг таниулах "Мэдээллийн зах" үйл ажиллагаа зохион байгуулагдана.

12:00 цагт: "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнгийн шилдгүүд "Хаан бүтээл", "Хатан бүтээл"-ийн цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардана. Хаана: Богд хааны ордон музейд

12:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "Жендэр ба хөгжил" үндэсний чуулганыг зохион байгуулна. Тус чуулганаар хэлэлцэх асуудал, хүлээж буй үр дүнгийн талаарх мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд болох хэвлэлийн бага хурлаас авах боломжтой.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд "Анод"-ын Н.Даваа гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хамгийн хямд, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурын шинэ технологи гаргаснаа танилцуулна.

14:00 цагт: "Театр хүний эрхийн төлөө - 2018" хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд туссан шинэ зохицуулалтыг олон нийтэд таниулах бэсрэг жүжгийн "Тавилттай уншлага" УДЭТ-д тоглогдоно.

19:00 цагт: Хэвлэл мэдээллийн салбарт шинээр мэндэлж буй "SITARA" сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагаатай. Хаана: HUB FUNCTION BAR


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 3 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 4 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 11 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 11 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 11 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25