САР ШИНИЙН БАЯРЫГ УГТСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 118 аж ахуйн нэгж, 199 иргэнийг хамруулан томоохон худалдааны төвүүд, зах, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад явууллаа.

Хяналт шалгалтад хамрагдсан газруудад ажлын байр, үйлдвэрийн эрүүл ахуй, ариун цэвэр, технологийн горимын мөрдөлт, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, үйлдвэрлэлд хэрэглэж буй болон худалдаалж байгаа түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн, сав баглаа боодлын баталгаажилт, гарал үүсэл, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, шошгололт, хадгалалт, тээвэрлэлтийн байдал, түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, буцаалт, татан авалтын бүртгэл, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаад хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж ажиллалаа. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5 аж ахуйн нэгж байгууллагад 4500.0 мянган төгрөгийн, 1 албан тушаалтанд 300.0 мян.төгрөгийн, 13 иргэнд 1800.0 мян.төгрөгийн буюу нийт 19 газарт 6600 мян.төгрөгийн шийтгэл ногдуулж, хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээх журмаар шийдвэрлэсэн байна.

Сар шинийн баяр болохтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах, хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрт дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, стандартыг мөрдөж үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, иргэдэд хэзээ хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой хаяг шошго, баталгаажилттай хэвийн боов, сүү, цагаан идээ, бууз банш худалдан авах, зөв сонголт хийж, зохистой хэрэглэх талаар зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 4 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 4 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 11 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 11 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 12 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25