АВТОМАШИНЫ ХОРТ УТААНЫ СУДАЛГААГ ХҮН, САРМАГЧИН ДЭЭР ХИЙДЭГ БАЙЖЭЭ


ХБНГУ-ын автомашинуудаас ялгарч байгаа хорт утааг хүн болон саомагчин дээр туршсан явдал олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэж байна. Холбооны улсын канцлер Ангела Меркел энэхүү туршилтыг байж боломгүй зүйл хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд тайлбар хийхийг шаардсан байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч Штеффен Зайберт "иргэдийн дургүйцэх нь аргагүй юм" гэж хэлсэн байна. Холбооны улсын зам тээврийн яамны сайд Кристиан Шмидт, Нийдерзаксен мужийн ерөнхий сайд Штефан Вайл нар ч энэхүү туршилтыг эсэргүүцэж байгаа бол Фольксваген концерны үйлдвэрийн дарга Бернд Остерлох арга хэмжээ авахыг шаардлаа. Уг туршилтыг Фольксваген , Даймлер, "Бэ Эм Вэ", Бош концерниудын хамтран байгуулсан "Э У Г Т" судалгааны төв явуулсан байна. 2014оноос хойш АНУ-д сармагчин дээр явуулсан туршилтаар Фольксвагены дизель хөдөлгүүрээс ялгардаг хорыг батлах зорилготой байжээ. Харин хүн дээр явуулсан туршилтууд нь 2013оноос хойш Аахэн хотын их сургуулийн эмнэлэг дээр явагдаж байгаагаас гадна мөн л "Э У Г Т" байгууллагаас санхүүжүүлдэг байна. Тус эмнэлгийн мэдээлж байгаагаар энэ туршилт нь дизел хөдөлгүүрээс ялгарч буй хорны хүмүүст үйлчилдэг нөлөөг бус ажлын байран дээр хүлэмжийн хийн хэмжээг тодруулах зорилготой юм байна. Түүнээс гадна дизель хөдөлгүүрийн судалгаатай холбоогүй гэж тус эмнэлгээс гадна Фольксваген концерниуд мэдэгдэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 3 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 4 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 11 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 11 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 11 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25