ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨГЧДИЙН НЭР ТОДОРЛОО


Итали улсад 3-р сарын 4-ний өдөр болох парламентын сонгуульд өрсөлдөгчдийн нэр тодроод байна. энэ удаагийн сонгууль Европын хамгийн анхаарал татсан сонгууль болно гэж ажиглагчид үзэж байна. Ром хотод ч мөн энэ удаа парламентад олон шинэ орж ирэх болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Зүүний популист 5 одот хөдөлгөөний 31 настай улс төрч Луижи Ди Майо тус улсын хамгийн алдартай улс төрчид тооцогдож байна. тэрээр өөрийн ЕХ-г шүүмжилсэн хөдөлгөөнөөр шинэ эринг авчрах болно гэж амалж байгаа юм. 81 настай Силвио Берлускони улс төрд эргэн ирсэн боловч олон нийтийн хөрөнгийг шамшигдуулсан хэргээр өөрөө нэр дэвших боломжгүй болсон байна. Гэвч тэрээр өөрийн "Форза Италиа"намын хамтаар барууны популист Лега Норд намтай эвсэл байгуулахаар хичээж байна. Социал демократ "ПД" намаас нэр дэвшигч экс ерөнхий сайд Маттео Рэнзийг парламентын сонгуульд өрсөлдүүлэх эсэх талаар нам дотроо маргаантай байгаа юм. Намын нөхөд нь түүнийг зөвхөн ойрийн ойр дотны хүмүүсээ нэр дэвшүүлсэн гэж буруутгаж байгаа бол тэрээр өөрт нь зөвлөгөө өгдөг хүмүүс бол эмээ нар нь гэж твиттер цахим хуудсандаа бичжээ. Сонгууль болоход таван 7хоног үлдээд байгаа энэ үед улс төрийн намууд сонгогчдод олон төрлийн амлалтуудыг өгч байгаа боловч Итали, Грек улсууд нь ЕХ-ны хамгийн санаа зовоосон улс орнууд болоод байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 3 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 3 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 11 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 11 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 11 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25