АЗИД ЗАГВАР ӨМСӨГЧӨӨР АЖИЛЛАХ АМАРГҮЙ


ОХУ төдийгүй Зүүн Европын олон бүсгүй загвар өмсөгч болохыг хүсдэг. Гэвч тэдний ихэнх нь БНХАУ-д загвар өмсөгчөөр ажиллах ямар хэцүү байдгийг мэддэггүй. "China Fashion Week" загварын 7хоногийн үеэр Полина Зубрицкая өглөө бүр 6 цагт босч өглөө үүр цайж байхад л гэртээ ирдэг байна. Тэрээр "Дараагийн өдөр юу болохыг мэдэх боломжгүй учраас унтаж ч чаддаггүй. 5 минут тутамд бүх зүйл өөрчлөгдөж байдаг. Зарим өдөрт нэг цаг ч ажиллаж мэднэ, эсвэл 12 цаг ч ажиллаж мэднэ" гэж хэлж байна. Полина Зубрицкая нь Новосибирскийн харъяат төдийгүй ОХУ-даа олонд танигдсан алдартай загвар өмсөгчдийн нэг бөгөөд Хятадад 3 сар ажиллахдаа 4700 долларын хөлс авсан байна. Украины загвар өмсөгч Лиза Коваленко 18 настай Хятад ажиллаж туршлага суух боломжтой гэж хэлж байна. Тэр "Хэдий хэцүү ч гэсэн маш их туршлага хуримтлуулдаг нь хамгийн чухал. Энэ нь дараа Европ, Украи, Орост ажиллахад хэрэгтэй. Хятадад ажиллахад маш сайн бэлтгэл болж байгаагаас гадна багагүй мөнгө олдог. Бүгд л энд мөнгө олохын тулд ирдэг" гэж хэлсэн юм. Өнгөрсөн намар 14 настай нэгэн загвар өмсөгч Шанхай хотод болсон загварын 7хоногийн үеэр нас барсан явдал олны анхаарлыг татаж байсан юм. Тэрээр мөнгө олохоор Азид ирснээс гадна өдөрт 7долларын цалинтай ажилладаг байжээ. Нас барсан охиныг хариуцсан загварын товчоо түүнийг ажлын ядаргаанаас болж нас бараагүй гэж мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 4 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 4 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 11 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 11 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 12 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25