КАТАЛОНИ МУЖИЙН ЗАХИРАГЧИЙГ ТОМИЛОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАВ


Каталоний парламентын дарга Рожер Торрент мужийн шинэ тэргүүнийг сонгох ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдохоор болсон талаар мэдэгдлээ. Уг нь энэхүү асуудлыг орон нутгийн парламент мягмар гарагт хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм. Торрент "Энэ албанд би өөр хэн нэгний нэрийг дэвшүүлэхгүй. Ерөнхийлөгч Карлес Пуигдэмонт энэ суудалд тохирох хууль ёсны эрхтэйгээс гадна тийм эрхтэй хүн. Тиймээс би Каталони мужийн парламентын бусад гишүүдийн улс төрийн эрхийг хамгаалдагийн нэгэн адилаар энэ хүний халдашгүй байдлыг хангах үүрэгтэй" гэж хэлсэн байна. Пуигдэмонт нь одоогийн байдлаар Брюсеел хотод байгаа бол өнгөрсөн 7хоногт Испаний шүүхээс салан тусгаарлагчийг эзгүйд Каталони мужийн захирагчаар томилох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Тэрээр өнгөрсөн оны 10-р сарын сүүлчээр албан тушаалаас нь хүчээр буулгасны дараа баривчлагдахгүйн тулд Бельги улс руу зугтсан юм. Пуигдэмонт Испани улсад эргэн ирвэл шууд баривчлагдан мөрдөн байцаагдах, цаашлаад баривчлагдаж, хоригдох аюултай юм. Ерөнхий сайд Мариано Рахой цөллөгт байгаа улс төрчийг Каталони мужийн захирагчийн албанд өрсөлдөх эрхгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 4 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 5 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 12 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 12 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 12 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25