ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗАВДСАН 500 САЯ ТӨГРӨГИЙН АЛТЫГ МОНГОЛ БАНКИНД ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ


Монгол улсын иргэд хилээр их хэмжээний алт нуун далдалж гаргаж байгаад баригдсан хэрэг өнгөрсөн 2017 оны дөрөвдүгээр сард гарчээ. Тодруулбал нэг гэр бүлийн хүмүүс болох Н,М нар нь тухайн өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчиж явахдаа хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох 5,286.4 грамм алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд үйлдэл дээрээ баригдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх"-ийг хориглоно хэмээн заасан билээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх Н, М нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгийн торгох ял шийтгэжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 467,540,602 төгрөгийн үнэ бүхий 5 кг 286,40 грамм алтыг худалдан борлуулж улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээс ч мөн адил дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байх юм.

Харин шүүгдэгчид таван хүүхэдтэй учраас торгуулийн таван сая төгрөг ахадсан мөнгө гэснээс гадна 5 кг 286,40 грамм алтыг улсын орлого болгох ёсгүй хэмээн үзэж Дээд шүүхэд ханджээ. Гэвч Дээд шүүх тэдний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 5 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 5 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 12 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 13 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 13 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25