ЭРДЭНЭ СУМЫН ЦЭЦЭРЛЭГ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА


УИХ-ын дарга М.Энхболдын өгсөн үүргийн дагуу түүний "Ажлын алба" Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж, "Номин" хүүхдийн цэцэрлэгийн байранд гарсан гал түймрийн байдалтай газар дээр нь танилцжээ. Халамжийн "Номин" цэцэрлэг нь 2001 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 1000 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлсэн юм. Энэ жилийн хувьд тус цэцэрлэгт 112 хүүхэд суралцаж байжээ.

М.Энхболд дарга цэцэрлэг нь шатсан Төв аймгийн Эрдэнэ, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны хүүхдүүд болон багш, ажилтнуудад нэн түрүүнд шаардлагатай байгаа хүнс, эд материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тусламж үзүүлэх талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд нарт хандан албан тоот илгээж, орон нутгийн удирдлагатай холбогдон шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. Төв аймгийн Эрдэнэ сумын болон "Номин" цэцэрлэгийн удирдлагууд хуучин бага сургуулийн байранд, маргааш буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гарган, бэлтгэл ажлаа хангаж байна. УИХ-ын дарга 112 хүүхэд сурч хүмүүжиж байсан "Номин" хүүхдийн цэцэрлэгийн цаашдын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахын зэрэгцээ цэцэрлэгийн шинэ барилга барихад зориулан хувиасаа мөнгөн тусламж үзүүлэхээ илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 5 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 5 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 12 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 13 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 13 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25