ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ХАР ЧАВГАНААС ХОРТОН ШАВЬЖ ИЛЭРЧЭЭ


Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас сар шинийн баярыг угтан хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 24 дээжийг ургамлын эрүүл ахуй, хүнсний хими, нян, хор судлалын шинжилгээнд тус тус хамрууллаа. Үүнээс 23 дээж нь тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангасан, нэг дээжид хорио цээртэй хортон шавж илэрсэн байгаа. Энэ хорио цээртэй хортон шавж илэрсэн дээж нь хүмүүсийн цагаан сараар өргөн хэрэглэдэг ОХУ-аас орж ирсэн хар чавганаас илэрсэн байгаа. Тус хар чавгыг хураан авч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж, зориулалтын устгалын цэгт устгалаа. Мөн эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр НМХГ-ын төв лабораторид хэвийн боов, согтууруулах ундаа зэрэг бүтээгдэхүүнээс 87 дээжийг хүнсний хими, нян, хор судлал, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулсан. Тухайн дээж шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 5 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 6 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 13 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 13 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 13 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25