АРБИТРААС “ЭРДЭНЭТ”-ИЙГ БИТҮҮМЖЛЭХ, ХОНОГТ 75 САЯ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХҮҮ ТӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ


Засгийн газар дотооддоо 49 хувийг нь хувийн хэвшилтэйгээ булаацалдаж байх зуур Лондоны олон улсын арбитрын маргаанд "Эрдэнэт" үйлдвэр ялагджээ. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авчээ. Энэ тухай УИХ бүтнээрээ байтугай, МАН-ын хоёр бүлгийн аль нь дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаа нь Засгийн газрыг мэдээллээ нууцалж байна гэж хардах үндэстэй юм.

-Эхнийх нь, "Жаст" компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд "Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг "ашиглан" Английн "Стандарт" банкнаас авсан нийт 109 сая долларын зээлийн маргаан юм. Энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь "Стандарт" банк ялж, "Эрдэнэт" үйлдвэр ялагдал хүлээсэн байна. Хэрвээ "Эрдэнэт" үйлдвэр арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй, хойшоо хоног сунах тусам өдөр бүр 30 мянган доллар буюу 75 сая төгрөгийн хүү нэмэгдэнэ гэсэн үг. Засгийн газар арбитрын шийдвэрийг хүлээн авсан нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдөр буюу хоёрдугаар сарын 1-нийг хүртэлх 21 хоногт /21 хоног x 30.000$ = 630.000$/ нийтдээ 630 мянган доллар буюу зөвхөн хүүд 1.5 тэрбум орчим төгрөг төлөх болоод байна. Энэ нь 99 сая долларын үндсэн төлбөр бүхий арбитрын шийдвэрээс хойш 630 мянган долларын хүү төлөх болоод байна.

-Олон улсын Арбитраас ирүүлсэн хоёр дахь шийдвэр мөн л ноцтой. "Эрдэнэт" үйлдвэр нь арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байснаас болсон уу, "Стандарт" банк мөн л арбитрт гомдол гаргажээ. Тэд энэ удаа мөнгө, төгрөг нэхэмжилсэнгүй. Харин "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх хүсэлтийг оны өмнө гаргажээ. Лондоны Арбитр 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, "Стандарт" банкны уг хүсэлтийг мөн хангасан тухай шийдвэрээ "Эрдэнэт" үйлдвэр ХХК-нд ирүүлсэн бөгөөд харин энэ тухай Монголын Засгийн газар мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 7 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 7 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 15 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 15 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 15 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25