ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН 20 ХУВЬ НЬ ТЭНЦЖЭЭ


Төрийн албаны зөвлөл саяхан Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зэрэг байгууллагуудын зарим удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдсан бөгөөд хүнээс хамааралгүй, компьютерээр сонгосон тестээр хууль эрх зүйн мэдлэгийн шалгалт өгч, энэхүү шалгалтад тэнцсэн нь ярилцлагын шалгалтад орсон байна.

Улмаар шалгалтад хамрагдсан нийт иргэдийн 20 хувь нь тэнцэж, бүх шатны шалгалтаар шалгарсан хүмүүс тухайн удирдах албан тушаалд томилогдохоор нэр дэвшжээ.

Сонгон шалгаруулалтад орж, шалгалт өгсөн байдлаас харахад төрийн албанд ажиллах сонирхолтой иргэд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, төрийн алба болон тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага зэргийг сайтар судалж, өөрийгөө шалгалтад тусгайлан бэлтгэх шаардлагатай байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 8 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 8 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 16 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 16 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 16 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25