ЗАМ ТЭЭВРИЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН 21 ХҮНД 7-30 ХОНОГИЙН БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖЭЭ


Энэ долоо хоногт буюу 2018.01.29-02.01-ний өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл хотын 90 гаруй уулзвар, гудамж, замыг хяналтанд авч ажиллалаа. Эдгээр өдрүүдэд албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1,219 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 942 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 51 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд байсан байна.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 13,000 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлах, сануулах мөн хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 38, мөргөлдөх хэлбэрээр 28, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу "тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн" зөрчил гаргасан нийт 21 хүнд шүүхээр 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулан ажиллалаа.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 3.6 хувиар, гэмтсэн хүний тоо 45 хувиар тус тус өссөн бол бол хүүхэд өртсөн зам тээврийн осол 33 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн алба хаагчдаас 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 00:00 цагийн орчим СХД-ийн 9-р хорооны нутаг 22-ын товчооны замд 30 орчим насны Б,М нар нь иргэн Б-ын эзэмшлийн Toyota Duet маркийн автомашины 4 дугуй, бусад эд ангийг хулгайлж байсныг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун үйлдэл дээр нь таслан зогсоож илрүүлэн ажиллав гэж ЗЦА-наас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 8 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 8 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 15 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 16 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 16 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25