ХАР АРЬСТ ИРГЭДИЙГ БУУДСАН ХЭРЭГ ИТАЛИ УЛСАД ГАРЛАА


Италийн Макерата хотод нэгэн эрэгтэй хар арьстнуудыг буудсан байна. Энэ үеэр 6 хүн шархадсаны нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа юм. Уг хэрийг арьс өнгөний үзлээр үйлдсэн гэсэн сэжиг уламж батлагдсаар байна. Хэрэгтэн нь 28 настай эрэгтэй, өнгөрсөн жил "Лега Норд" хэмээх гадныхныг үзэн ядагч намаас нэр дэвшиж байжээ. Хэрэгтэн бямба гарагт орон нутгийн цагаад үдийн өмнө машин дотроосоо хар арьстай иргэд рүү буудсан нь бүгд гадаадын иргэд байсан гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ. Хохирогчдын нэг өглөө тамхи авахаар гараад хөл рүүгээ буудуулсан, хэрэгтэн машин дотроос буудаж байсан учраас царайг нь харж чадаагүй гэж мэдүүлсэн байна. Цагдаа нар хэрэгтнийг барихад хэрэгтэн Италийн далбаагаа биеэ ороосон байснаас гадна фашистуудын ёсолгоогоор мэндчилсэн байна. Энэхүү хэрэг Макератаад нэгэн эмэгтэйн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргээс хойш хэдхэн хоногийн дараа гарсан нь олон нийтийг цочирдуулж байна. Аллагын хохирогч эмэгтэйн цогцосыг олон хэсэг болгон тасчиж хоёр тээшинд хийсэн байсан бөгөөд уг хэргийг Нигерийн иргэн үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байгаа юм. Италийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хар арьст иргэдийг буудсан хэрэг нь хүн амины хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 8 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 9 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 16 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 16 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 16 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25