КИПР УЛСАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БОЛЛОО


Кипр улсад ерөнхийлөгчийн сонгууль боллоо. 2013 оноос хойш ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа тус улсын тэргүүн Никос Анастасиадес энэ удаад дахин өрсөлдөж байгаа юм. Хоёрдугаар шатны сонгуульд түүнтэй Ставрос Малас өрсөлдөж байгаа бол орон нутгийн цагаар 17цаг хүртэл тус улсын 550гаруй мянган иргэн саналаа өгсөн байна. "Би саналаа өгсөн. Би сонгуульд оролцохгүй байхыг дэмждэггүй. Энэ удаагийн сонгуулиар ялагч тодорч, тэр хүн манай улсын хувьд тустай үйл хийнэ гэж найдаж байна" гэж Никосиа хотын оршин суугч эмэгтэй хэлсэн бол "Би олон хүнтэй ярилцаж үзсэн. Тэд бид яагаад сонгуульд оролцох хэрэгтэй гэж? Тэдний хэн нь ч надад таалагдахгүй байна гэж хэлж байсан. Хамгийн чухал нь бидний ашиг сонирхлыг л төлөөлж чадах хүнийг сонгох нь чухал шүү дээ" гэж өөр нэгэн иргэн ярьсан байна. 7 хоногийн өмнө болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойрогт Консерватив намаас нэр дэвшигч Анастасиадес иргэдээс 35,5хувийн санал авч ялсан бол зүүний улс төрч Малас 30,3хувиар хоёрдугаарт орсон байна. Энэ удаагийн сонгуулийн гол сэдвүүдээс дурьдвал эдийн засаг, банз, дахин нэгдэх болон улс төрийн бодлого, Европын асуудал зэргийг нэрлэж болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 10 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 10 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 18 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 18 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 18 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25