ЭНЭ ЖИЛ ЭЕШ-Т СЭТГЭН БОДОХ, УНШИХ, ЭСЭЭ БИЧИХ ЧАДВАРЫН ДАСГАЛУУД НЭМЭГДЖЭЭ


Боловсрол Үнэлгээний Төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат:

"Энэ жилийн шалгалтын бүртгэл цаг хугацаа орон зайнаас үл хамааран, онлайнаар өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил 45,000 орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Нийт 10 хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэл бичгийн шалгалтын тухайд ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулагддаг зарчмынхаа дагуу явагдана. Энэ жил сэтгэн бодох, унших, эсээ бичих чадварын дасгалууд нэмэгдсэн байгаа. Харин босго оноогүй, шалгуулагчид бүр монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой гэсэн зарчмаар явна. Мэдээж батламж нь тусдаа хэвлэгдэж гарна. Энэ жил бүртгэлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай серверээ холбосон учир регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх юм  . Энэ нь мэдээллийн алдаа гаргахгүйн тулд авч хэрэгжүүлж буй шийдэл. Хэрэв хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа, эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал өөрийн сургуулийн сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандаж мэдээллээ солиулах боломжтой. Тухайн шалгуулагч хувийн мэдээллээ солиулсны дараа дахин хэвлэн авах юм. Шалгалтын хураамж өнгөрсөн жилийнхтэй ижил 5,800 төгрөг  байна. Мөн энэ жил Англи, Орос хэл гэх мэт хичээлийн шалгалтад сонсоод ойлгох чадварын дасгалыг нэмж, хугацааг тодорхой хэмжээнд уртасгасан. Хугацааны хувьд математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 мин, бусад хичээлүүд 80 минутын хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдын хамрагдах тоо өссөн. Өмнө нь 2-3 шалгуулагч байсан бол өнгөрсөн жил 24 хамрагдасан. Тиймээс бид энэ жил эдгээр шалгуулагчдад зориулж тусгай даалгавар гаргахаар бэлтгэл ажлаа базаасан. уудлын хувьд тавдугаар сарын 15-аас хойш системд нэвтэрч суудлаа харах боломжтой. Шалгалтыг зургаан сарын дундын 10 хоногт зохион байгуулахаар БСШУСЯ-нд хандсан байгаа. Шалгалтын дүн өнгөрсөн жилийнхтэй адил долоодугаар сарын 1-нд гарна.  Гэхдээ энэ жил шалгалтын дүнг шууд цацдаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 9 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 10 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 17 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 17 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 17 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25