МОСКВА ХОТ ЦАСАНД БУЛАГДЖЭЭ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотод асар их хэмжээний цас орсноос одоогоор нэг хүний амь үрэгдсэн нь тодорхой болжээ. Хур тунадасны хэмжээг бүртгэдэг болсон цагаас хойш ийм хэмжээний цас орсон түүх байхгүй гэнэ. Ердөө 24 цагийн дотор нэг сард ордог дундаж цасны хэмжээний тал нь Москвад орж, зузаан нь 43 см хүрснийг цаг уурчид мэдээлжээ. Цасыг даалгүй 2,000 орчим мод хугарч унасан бол нэг хүн модонд даруулж амиа алдсаныг Москва хотын дарга Сергей Собянин мэдээлсэн байна. Мөн таван хүн их цасны улмаас бэртэж гэмтсэн гэнэ. Хотын нисэх буудалд 150 орчим нислэг саатаж, 10 орчим нь цуцлагджээ. Москва хотын захиргааны 70,000 орчим ажилтан гудамж талбайн цасыг цэвэрлэх ажилд дайчлагдаад байна. Үзэгдэх орчин муу, халтиргаа гулгаа их, цасанд суух эрсдэл байгаагаас иргэдийг автомашинаа орхихыг эрх баригчид зөвлөжээ. Цаг уурын хүрээлэнгийн дүгнэлтээр энэ удаагийн цас 1957 оны дээд үзүүлэлтийг эвдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 9 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 10 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 17 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 17 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 17 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25