УИХ-ЫН ГИШҮҮД ШАТРААР ӨРСӨЛДӨЖ БАЙНА


УИХ-ын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж буй "Цэцэн түшээ-2" шатрын тэмцээн өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Шатрыг стратегийн, оюуны спорт гэж дэлхий дахинд үздэг. Манай бүлэг нэг жилийн хугацаанд шатрын спортыг хөгжүүлэх, ялангуяа өсвөрийн шатарчдыг дэмжиж, ирээдүйн их мастеруудыг бэлтгэн гаргахын төлөө багагүй зүйл хийлээ. Миний хувьд насанд хүрэгчдийн шатрын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Хэнтий аймагт зохион байгуулахад дэмжиж ажилласан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн санаачлага, дэмжлэгтэйгээр өсвөрийн шатарчдын дунд "Ногоон бэрс" тэмцээн зохиогдсон. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн дэмжлэгтэйгээр Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил Архангай аймагт зохион байгуулах гэж байна.

Энэ онд бидний хийх нэг чухал ажил бол Шатрын ордноо барьж эхлүүлэх явдал юм. Судлаад үзэхэд Казахстан, ОХУ, АБНЭУ, Катар, ОХУ-ын Халимаг гээд олон газар шатрын ордон байгуулж, оюуны спортыг төрийн бодлогынхоо цөмд байлган, ирээдүйн шатарчдаа дэмждэг юм байна. Бид ч ийм зорилготой ажиллаж байгаа" гэдгийг онцлов.

Тэмцээнд зөвхөн УИХ-ын гишүүд оролцох бөгөөд швейцарь системээр зургаан өрөг тоглох юм. Хоёр дахь жилдээ зорхиогдож буй энэ удаагийн тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Х.Болорчулуун, Г.Занданшатар, Ё.Баатарбилэг, Б.Саранчимэг, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Л.Энхболд, Ө.Энхтүвшин нарын зэрэг гишүүд ур ухаанаа сорьж байна.

Тэмцээн үргэлжилж, одоогоор гурав дахь өрөг эхлээд байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 9 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 9 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 17 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 17 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 17 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25