ОХУ ИДЛИБ МУЖИД ЯВУУЛЖ БАЙГАА БӨМБӨГДӨЛТӨӨ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ


ОХУ-ын арми Сирийн хойд хэсэгт байдаг Идлиб мужид дахин бөмбөгдөлт явуулж эхэллээ. Ингэснээр тус улсын засгийн газар өөрийн улсын байлдааны онгоцыг буудан унагаж, нисгэгчийг нь хороосны хариуг авч байна гэж ажиглагчид үзэж байна. Сирийн иргэний хамгаалалтын газрын мэдээлж байгаагаар байлдааны онгоцнууд 5 хотоос гадна Саракеб болон Идлиб мужийн адил нэртэй хамгийн том хотод бөмбөгдөлт явуулж, энэ үеэр олон хүн амь насаа алдаж, шархадсан төдийгүй нэг эмнэлэг болон олон тооны барилга байшин эвдэрч сүйдсэн байна. Идлиб хотод 5 давхар байшин нурж аврах албаны ажилчид нурангинд дарагдсан байж мэдэх иргэдийг хайсаар байна. Саракеб хотод 9 иргэн хорт хийнд хордсон, энэхүү хий нь хлорын хий байсан гэж гэж цагаан дуулгатнууд мэдээллээ. Сирийн арми болон түүний холбоотнууд өнгөрсөн 12-р сард ОХУ-ынагаарын армийн тусламжтайгаар Идлиб мужийг эргүүлэн авах дайралтыг эхлүүлсэнтэй холбоотойгоор олон арван мянган иргэн орон гэрээ орхин дүрвээд байна. ОХУ-ын байлдааны онгоцыг буудан унагаасан явдлыг Идлиб мужийн газар нутгийг хянадаг Ал Каида алан хядах бүлгийн сүлжээ болох Хажат Тахрир Ал Шам гэх бүлэг үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа юм. ОХУ-ын зүгээс энэ удаагийн дайралтыг онгоц унасангазар нутагт явуулж 30 босогчийг хороосон гэж мэдэгдлээ. Одоогоор Сирийн босогчдын хувьд Идлиб муж нь сүүлчийн цайз болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 10 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 11 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 18 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 18 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 18 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25