ИТАЛИЙН УЛС ТӨРЧИД ЦАГААЧЛАЛД АНХААРЛАА ХАНДУУЛНА ГЭЖ АМАЛЖ БАЙНА


Итали улсын Макерата хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан халдлага гарсны дараа цагаачлалын асуудал парламентын сонгуульд өрсөлдөгчдийн гол сэдэв болоод байна. Экс ерөнхий сайд "Форза Италиа" намын тэргүүн Силвия Берлускони цагаач иргэдийг "нийгэм дахь хэзээ ч дэлбэрч болзошгүй бөмбөг" гэж нэрлэсэн байна. Тэрээр мөн "Зүүний намыг засгийн эрх барьж байх хугацаанд 600 гаруй мянган дүрвэгч хууль бусаар Итали улсад ирсэн. Тэд гэмт хэрэг үйлдэхэд бэлэн хүмүүс" гэж нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Бямба гарагт тус улсын Макерата хотод нэгэн эрэгтэй машин дотроосоо гадаадын хар арьст зургаан иргэнийг буудаж шархдуулсан хэрэг гарсан билээ. Тус улсын ерөнхий сайд Марко Миннити уг хэргийг арьс өнгөөр ялгаварлах үзэл гэж хэлсэн бол баривчлагдсан сэжигтний гэрээс мөрдөгчид Адольф Гитлерийн бичсэн "Миний тэмцэл" ном олдсон байна. Силвио Берлускони уг хэргийг "санаанд багтамгүй", "өвчтэй хүн л ийм зүйл хийж чадна. Энийг би ямар нэг улс төрийн бодлого гэж харахгүй байна. учир нь улс төр ийм галзууралд хүргэдэггүй" гэж хэлсэн байна. Тэрээр энэ удаагийн парламентын сонгуульд барууныг баримтлагч "Лега Норд" намтай эвсэл байгуулан оролцож байгаа юм. Тэгвэл Макерата хотод аймшигт хэрэг үйлдсэн иргэн өнгөрсөн жил "Лега Норд" намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байжээ. Тус намын тэргүүн Маттео Салвини өөрийн Твиттер цахим хуудсанд "хяналтгүй цагаачлал нь эмх замбараагүй байдал, уур бухимдал болон нийгмийн мөргөлдөөнийг үүсгэ байна" гэж бичсэн байна. Олон нийтийн дунд явуулсан судалгаанаас харахад барууныг баримтлагч Берлускони, Салвини нар зүүний популист "Чинкүэ Стеллэ" намын Луижи Ди Майотой өрсөлдөх нь тодорхой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 10 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 11 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 18 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 18 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 18 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25