ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ


09.00

''Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа'' зөвлөгөөн Чингэлтэй дүүргийн 5-р хороо Гэсэр сүмийн зүүн талд байрлах ''М плаза'' төвийн 2 давхарт байрлах Holiday Inn төвд болно.

10.00

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 'Ил тод, хариуцлагатай уул уурхай' хэвлэлийн бага хуралтай. Хурал яамны Хурлын танхимд болно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн компаниудын үзэсгэлэнд оролцож, зөвлөлийн төлөөлөлтэй уулзана.

11.00

"ОУВС-ийн хэлэлцээрийн үр дүн" сэдвээр Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Сангийн яамны ''Түшээ'' танхимд мэдээлэл хийнэ.

"Хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-3 дугаар ангийн сурах бичиг, үлгэрийн номыг брайль-кирилл хослуулан хэвлэх" төслийн албан ёсны нээлтийн ажиллагаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байранд болно.

Олон улсын "Аюулгүй интернэт"-ийн өдөр. Энэ өдрийг манай улс "Бүтээе, нэгдье, харилцан хүндлье", Эерэг интернет Танаас эхэлнэ уриатай тэмдэглэж байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод сэдвийн хүрээнд холбогдох мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хуралтай. Өнгөрсөн 2017 онд 2100 хүүхэд сэтгэцийн донтолт оноштойгоор СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байжээ.

11.30

''Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт'' чуулга уулзалтыг зохион байгуулахтай холбогдуулан сүүний ферм, боловсруулах үйлдвэр, мэргэжлийн холбоод хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргахад тулгамдаж байгаа асуудлыг бодитоор үнэлэн, сүүний салбарт шинэчлэл хийхэд төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх гарцын талаар хөндөнө.

15.00

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг анх удаа өвдөгний үений хагалгаа (Артроскопия)-гаа хийнэ. Уг хагалгааг ГССҮТ-тэй хамтын ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн захирал, гэмтэл согог заслын их эмч Т.Мөнхсайханы (Монголд анх удаа энэхүү хагалгааг хийж байсан) удирдлаган дор хамтран хийхээр болжээ.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан "Г" танхимд болно.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан "В" танхимд хуралдана.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд болно. Хэлэлцэх асуудал:

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслүүд.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд болно. Хэлэлцэх асуудал:

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;

"Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн,төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

3. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "В" танхимд болно. Хэлэлцэх асуудал:

"Ахмадын орон сууц", "Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсох.

4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;

Байнгын хорооны тогтоолын төсөл.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 57 минутын өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 1 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 1 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 1 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 2 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 16 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 20 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 21 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 21 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 21 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 23 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр