С.АМАРСАЙХАН: 100 АЙЛЫГ НҮҮЛГЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, ИРГЭД НЭГ ОЙЛГОЛТТОЙ БАЙХ ЁСТОЙ


. Нийслэл хотод агаарын болон хөрсний бохирдол ихээр үүсгэж байгаа газрын нэг хэсэг нь 100 айл дахь барилгын материалын зах. Үүнийг нүүлгэж шийдвэрлэхээс өөр арга байхгүй. Нүүлгэх асуудлыг судлах, хэрэгжүүлэх зөв зүйтэй арга замыг олох ажлын хэсгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор байгуулаад ажиллаж байна. Энэ асуудал дээр төрийн захиргааны байгууллагынхан болоод иргэд олон нийт нэг ойлголттой байх ёстой. Нүүлгэнэ гэдэг нь тэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа түрээслэгч, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хохироох асуудал огт биш. Бид нүүлгэн шилжүүлэх боломжтой хэд хэдэн байршлыг судалж байна. Худалдаа эрхлэгчдэд ашигтай байдлаар асуудлыг шийдэж, 100 айл дахь барилгын материалын төвийг хотын төвөөс гаргана. Худалдаа эрхлэгчид нүүж очсон газраа эзэмших төдийгүй газар дээрээ өөрийн өмчөө эзэмших боломжийг ч бас судалж байна. Түрээс төлөөд явдаг бол түрээсээ төлөөд өмчөө эзэмших байдлаар байж болно. Хүн ажиллах, амьдрах нөхцөлийг хангасан орчинд эрүүл, тогтвортой ажлын байр бий болгохоор шийдвэрлэнэ. Одоо 100 айлд барилгын материалын худалдааны чиглэлээр ашиглаж байгаа барилгаа өөр зориулалтаар ашиглах эрх нь худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд цаашид нээлттэй. Тэд үл хөдлөх хөрөнгөө одоо байгаагаас илүү үнэ цэнэтэй болгож ашиглаж, эзэмших боломж ч бүрдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 11 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 11 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 18 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 18 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 19 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25