ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 300-500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ


10 хоногийн дараа уламжлалт сар шинийн баяр тохиож байна. Сар шинээр айл бүхэн ирэх жилийн өнгөө билигдэж идээ таваг дүүрэн байхыг эрмэлздэг. Гэтэл өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бүгд өссөөр нэг айлын сар шинийн баярын ширээ 800 мянгаас 1 сая төгрөгийн хооронд бий болж байна. өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ баяр наадам ойртох тусам нэмэгддэг нь нууц биш. Энэ жилийн тухайд ч гэсэн бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд нэмэгдсэн байна. Жишээ нь махны үнэ 1 сарын өмнөхтэй харьцуулахад кг тутамдаа 1000-2000 төгрөг, гурил будаа 200-300 төгрөг, аль үйлдвэрээсээ хамаараад хэвийн боов нэг ширхэг нь 1900-3000 төгрөг, ааруул 10000-30000 мянган төгрөг болжээ. Монгол улсын засгийн газраас тэтгэвэрийн хэмжээг багахан хувиар нэмэгдүүлсэн мөн бензиний хомсдол үүсч үнэ нь хэлбэлзэлтэй байсан зэрэг шалтгаанууд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх гол шалтгаан болсон гэдгийг хэлж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 11 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 11 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 18 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 19 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 19 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25