ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 7, УРЬДЧИЛГАА 25 ХУВЬ БОЛНО


Улаанбаатар хотын хэмжээнд борлуулалт нь зогссон, эзнээ хүлээж буй 33 мянга 566 айлын орон сууц бий. Дээрх орон сууцнуудын 19 мянга 565 нь бүрэн ашиглалтад орсон. 14 мянга нь барилгын ажил нь хийгдэж буй орон сууц юм. Борлуулалт нь зогссон орон сууцнуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийн журмыг өөрчлөх асуудал өнгөрсөн жилээс яригдсан. Тэгвэл ойрын хугацаанд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 хувь болгон бууруулах шийдвэрийг Засгийн газраас гаргахаар төлөвлөжээ.

Ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцны зээлд хамрагдах санхүүгийн боломжтой өрхийн тоо хязгаарлагдмал болсон учир Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 15, 20, 30 хувь гэсэн гурван шатлалтай болгох саналыг арилжааны банкуудад тавьсан ч эрсдэлтэй гэж үзээд дэмжээгүй байна. Нөгөө талаас урьдчилгаа төлбөрийг бууруулахаар иргэдийн сард төлөх зээлийн хэмжээ нэмэгдэж хүүгийн дарамтад орох эрсдэл үүснэ гэж үзэн ипотекийн зээлийн урьдчилгааг таван хувиар бууруулж 25 хувь болгохоор болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 1 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 12 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 13 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 20 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 20 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 20 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25