ХОТЫН УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Билгийн тооллын XVII жарны "Тийн унжлагат" шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ, НЗДТГ-аас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ахмад настан Д.Мэндсайхан, Х.Сүрэнхүү, Ж.Батсамбуу нарт Ахмадын зөвлөлийн гарын бэлгийг гардуулав.Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хотын дарга хэлсэн үгэндээ "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын зөвлөлөөс гаргасан санал хүсэлтийг судлан та бүхний эрүүл урт удаан наслах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд өрхийн эмнэлэгтээ B,C вирусын шинжилгээнд та бүхэн үнэ төлбөргүй хамрагдаж байгаа бөгөөд цаашид энэхүү шинжилгээ нь үе шаттай хэрэгжинэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард та бүхнийг ЧД-ийн эрүүл мэндийн төвтэй хамтран хавдрын болон дүүргийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан эрүүл мэндийн үзлэгт хамруулан ахмадууд та нарынхаа эрүүл мэндэд анхаарч ажилласныг дурдахад таатай байна. Цаашид та бүхнээс гаргасан санал санаачлагыг дэмжин ажиллана. Ахмадууд та бүхний үнэтэй санал, санаачилга, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна" хэмээн онцолж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 1 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 12 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 13 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 20 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 20 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 20 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25