ГЕРМАН УЛС ХАМГИЙН ИХ БӨГЛӨРӨЛТЭЙ ХОТУУДЫН ЖАГСААЛТЫГ ГАРГАЛАА


ХБНГУ хамгийн их бөглөрөлтэй хотуудын жагсаалтыг гаргасан байна. 2016 онд нийслэл Берлин хот жагсаалтын 6-рт бичигдэж байсан бол 2017 онд 3-р байранд бичигдсэн байна. "Инрикс" хэмээх олон улсын сүлжээнд холбогдсон машин болон өөрөө явагч тээврийн хэрэгслүүдийг судалдаг байгууллагын явуулсан судалгаанаас харахад Герман улсын хэмжээнд хамгийн их бөглөрөлтэй хотуудаар Мюнхен, Хамбург, Берлин хотууд тодорчээ. Өнгөрсөн жил Мюнхен хотын жолооч нар 51 цаг бөглөрөлд зогссон бол Берлиний жолооч нар 44 цагийн турш бөглөрөлд зогсчээ. Гэтэл Берлинчүүд 2016онд 38цаг бөглөрөлд зогсдог гэсэн судалгаа гарч байсан юм. Судлаачид бөглөрөл болоод хөдөлгөөний удаашралыг барилга, засварын ажилтай холбон тайлбарлаж байна. Берлиний хувьд А-100 болон А-113 замууд дээр засвар явагдсан нь үүнд нөлөөлсөн байж болох юм. "Инрикс"-ийн судлаачид 2017 онд Германы 73 хот, суурин газруудад судалгаа явуулсан нь өмнөх жилийнхээс 11 хот, суурин газраар илүү байжээ. Түүнээс гадна бас нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь нийслэл хотод машинуудын хурд дунджаар 8км/цагаар буурсан байна. Бөглөрөл хүмүүсийн уурыг хүргэхээр гадна их хэмжээний зардал учруулж байдаг. Берлинчүүд өнгөрсөн жил 6,9тэрбум евро буюу хамгийн их мөнгийг бөглөрөлд зарцуулсан бол Хамбург хот 3,5тэрбум, Мюнхен хот 2,9 тэрбум еврог зарлагадсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 1 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 12 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 13 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 20 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 20 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 20 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25