ИРАН УЛСАД ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙГ ХАТУУ ШИЙТГЭДЭГ


Иран улсын улс төр, эдийн засаг, соёл урлагийн төв болсон 12 сая оршин суугчий бүхий Тегеран хотын төвд Каримкхан гэх дүүрэг байна. Энэ дүүрэгт байдаг "Кафе Сэ" нэртэй кафед олон төрлийн кофе худалдаалдагаас гадна цэцэрлэгт нь жижиг худаг байдаг байна. Уг кафед ирсэн эмэгтэйчүүдийн толгойн алчуур гулгаж унасан тохиолдолд тэд алчуураараа толгойгоо далдлах гэж яаралгүй 10секунд орчим хүлээдэг байна. Иран улсад ижил хүйстнүүдийг хатуу шийтгэдэг хууль үйлчилдэг боловч лесби болон гомо иргэд интернэтийн тусламжтайгаар хосоо олсоор байгаа юм. Караж хотын их суруулийн оюутан, өөрийгөө Пари гэж танилцуулсан 25 настай бүсгүй "Би өсвөр настай байхдаа л эмэгтэй хүн сонирхдог гэдгээ мэдсэн. Дуучин Рианнагийн "Ти Амо" дууны клип болон 2003 оны "Видео Мюзик Авардс" шагнал гардуулах ёслолын үеэр Бритни Спирс, Мадонна нар үнсэлцсэн нь миний анхаарлыг маш их татсан" гэж хэлсэн юм. Ираны засгийн газар ижил хүйстнүүдийг олон нийтийн эмх журмыг зөрчиж байна гэж үздэгээс гадна үндсэн хуулийн 238-р зүйлд лесби иргэдийг 100 удаа ташуурдана гэж заасан байдаг. Ерөнхийлөгч Махмуд Амадинеджад 2007онд АНУ-ын Колумбия их сургуулийн оюутнуудын өмнө тавьсан илтгэлдээ "Иранд ижил хүйстнүүд байдаггүй" гэж хэлж байжээ. Түүнээс гадна Иранд ижил хүйстнээ сонирхох явдлыг өвчин гэж үздэгээс гадна хагалгаа хийлгэхийг шаардаг байна. Тэднийг буруу биед төрсөн хэмээн үзэж хагалгааны зардлын талыг төлдөг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 1 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 12 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 13 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 20 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 20 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 20 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25