Х.НЯМБААТАР: ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД НЯМБААТАРТ ДУРГҮЙДЭЭ СХД-ИЙН ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ


Өнөөдрийн УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дараахь байр суурийг илэрхийлэв.

Х.Нямбаатар "УИХ-ын намрын чуулган өндөрлөх гэж байна. Би энэ намрын чуулганы явцад УИХ-ын даргад Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлж байсан. М.Энхболд даргад уг нь мэдээлэл нь ирсэн байгаа гэсэн. Энэ мэдээллийг хэзээ сонсох вэ? Чуулган маргааш хаагдахаас өмнө сонсож чадах уу.
Мөн бид цагаан сарын дараа бүгд утааг марчтихдаг. Хотын дарга ажлаа аваад хоёр жил боллоо. Хот, БОАЖЯ хоёр ажлаа уялдуулж утааг хэрхэн давж гарах, дахин төлөвлөлтийн чиглэлээр ямар ажил хийх гэж байгаа талаар мэдээллээр УИХ-ын гишүүд өнөөг хүртэл хангагдсангүй.

Хотын дарга хоёр жилийн хугацаанд албан тушаалуудыг л нааш цааш нь болгосноос биш УИХ дээр бүтээлчээр дахин төлөвлөлтийн чиглэлээр хийгдэх ажлуудын талаар төлөвлөгөөгөө огт хэлсэнгүй. Энэ талын мэдээллийг бид сонсмоор байна.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас 2018 оныг "Сахилга, хариуцлагын жил болгон зарлалаа" гэдэг мэдээллийг хэвлэлийн хуудаснаас олж үзлээ. Сахилга хариуцлагын хүрээнд ямар ямар ажлууд хийгдэх гэж байгаа юм бэ? Тухайлбал 2018 оны бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөний талаар мэдээллийг бид сонсох хэрэгтэй байна. Засгийн газар шийдвэрээ гаргачихаад байхад Хотын дарга Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй хоёр сарын нүүр үзлээ.
Засгийн газар 12 сард хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг орон нутгуудад эрх шилжүүлнэ гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд Хотын дарга сургууль, цэцэрлэгийн эрх шилжүүлэх ажлыг хийсэнгүй.

2018 онд Сонгинохайрхан дүүрэгт барьж, байгуулах сургууль, цэцэрлэгийн ажлууд баригдаагүйн бурууг хотын дарга хүлээх ёстой гэж бодож байна.

Бид Үндсэн хуулиараа нэгдмэл улс. Нэгдмэл улсад төрийн бодлого нэгдмэл тогтолцоотой явах ёстой. Засгийн газар, түүний бүтцийн байгууллагууд Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийг биелүүлэх ёстой. Хувь хүнд, тухайлбал Х.Нямбаатарт дургүйдээ С.Батболд Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэдийг хохироож болохгүй. Энэ асуудлаар Засгийн газар холбогдох хүмүүс нь арга хэмжээ ав. ЗГХЭГ-аас гаргасан шийдвэрийг одоо болтол хэрэгжүүлэхгүй байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 2 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 2 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 14 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 14 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 21 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 22 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 22 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25