ХАНДГАЙ АГНАСАН ИРГЭДЭД 20 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР НОГДУУЛЖЭЭ


Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас хууль бусаар дархан цаазат амьтан агнасан зөрчил илэрчээ. Энэ оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар хотын нэр бүхий зарим иргэд хууль бусаар хандгай болон хүдэр агнасан зөрчил илэрчээ. Эдгээр иргэдэд ан амьтны тухай хуулийн дагуу 20.000.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулаад байгаа аж. Иймээс иргэн та өөрсдөө эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг Сэлэнгэ аймгийн МХГ-аас уриаллаа. Монгол Улсад бүх төрлийн нэн ховордсон амьтдыг агнахыг бүр 1953 оноос хуулиар хориглож, "Улаан ном"-д оруулан дархалсан байдаг байна. Амьтны тухай хуульд заасны дагуу хандгайг "нэн ховор" ангилалд хамааруулсан байдаг тул хууль бусаар агнасан нөхцөлд 20.000.000 хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 10 минутын өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 2 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 2 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 14 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 14 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 22 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 22 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 22 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25