ӨМНӨД СОЛОНГОСЫН АРВАН МЯНГАН АЖИЛТАНД 631 РОБОТ НООГДДОГ


Дэлхийн өнцөг булан бүрт байдаг үйлдвэрүүдэд механикжсан буюу робот машинуудын тоо ихээр нэмэгдэх болжээ. Австри улсад л гэхэд арван мянган ажилтанд 144 робот ноогддог байна. Энэ үзүүлэлтээрээ Австри улс дэлхийд 14-рт бичигдэж байгаа бол Европт арван мянган ажилтанд 99 робот машин ноогддог байна. Одоогийн байдлаар арван мянган хүнд ноогдох робот машины тоогоороо Өмнөд Солонгос улс тэргүүлж байгаа бөгөөд тус улсад үйлдвэрийн арван мянган ажилтан тутамд 631 робот, Сингапурт 488 робот, Германд 309 робот буюу ажил хөнгөвчлөх автомат машин ноогдож байна. Эдгээр улсуудын араас Япон, Швед, Дани, АНУ, Итали, Бельги, Тайван зэрэг орнууд эхний аравт багтаж байна гэж "Олон улсын роботикийн нэгдсэн хороо" мэдээллээ. "Жагсаалтын 23-рт орсон БНХАУ 2020 он гэхэд дэлхийд роботынхоо тоогоор тэргүүлэгч болох зорилтыг тавин ажиллаж байна. Энэ улсад 2013 онд арван мянган ажилтанд 25 робот ноогддог байсан бол 2016онд 68 болж өссөн. Жагсаалтын сүүлчийн байранд ОХУ, Филиппин, Энэтхэг зэрэг орнууд бичигдсэн" гэж аж үйлдвэрийн салбарын удирдагчид мэдээлж байгаа юм. Хүн амд ноогдох роботын өсөлтийг 2010-2016 оны байдлаар бүсчлэн танилцуулбал Азид 9%, Америкт 7% Европт 5%-тай байсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 2 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 2 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 14 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 14 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 21 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 22 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 22 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25