ЦАСАНД СУУСАН, ШУУРГАНД ТӨӨРСӨН ИРГЭДИЙГ АВАРЧЭЭ


Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт автомашин цасанд суусан, цасан шуурганд иргэд төөрсөн дуудлагуудад шуурхай ажиллажээ.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам Бор толгой гэдэг газар хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 13:08 цагт ирүүлснээр нийслэлийн аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн Приус 20 загварын автомашин цасанд суусан байсныг гаргаж, аюулгүй газар хүргэж өгчээ.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Шар цэцэг гэдэг газар НЯТТ 103-аас хүнд өвчтөн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлага ирүүлснээр нийслэлийн аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг очиж гарган аюулгүй газарт хүргэсэн байна.

Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, 1 дүгээр баг Бөөгийн толгой гэдэг газар 600 гаруй бог малтай малчин 11:00 цагийн үед төөрсөн, ар гэрийн хүмүүс хайгаад олохгүй байна гэсэн дуудлагыг 20:14 цагт иржээ.

Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрлийн ажиллаааг зохион байгуулан 22:05 цагт төөрсөн газраасаа 17 км орчим зайтай, Сэргэлэн сумын 1 дүгээр баг Үнэгтэй уулын энгэрт иргэн 53 настай, эрэгтэй, 49 настай, эмэгтэй нарыг бээрсэн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газарт хүргэж амь насыг нь авран хамгаалжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 12 минутын өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 35 минутын өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 43 минутын өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 3 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 3 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 14 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 15 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 22 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 22 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 22 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25