“АРМАНИ” БРЭНДИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ОЛНЫ МАРГААН БОЛООД БАЙНА


Токио хотын дунд сургууль "Армани" брэндийн дүрэмт хувцастай болно гэсэн яриа олны дунд маргаан дэгдээгээд байна. АФП мэдээллийн агентлагт тус улсын боловсролын яам Гинза дүүрэгт байдаг "Таймей" сургууль 4-р сараас эхлэн Италийн брэндийн дүрэмт хувцастай болж байгааг мэдэгджээ. Эцэг эхчүүд шинэ дүрэмт хувцасыг 80000еэн буюу 600еврогоор худалдаж авах юм. Киодо хэвлэл мэдээллийн байгууллага байгуулагдаад 150жил болж байгаа тусгай худалдааны гудамжинд байрладаг "Таймей" сургууль имижээ байгаа орчиндоо тохируулах үүднээс ийм шийдвэрийг гаргасан гэж мэдээлж байна. Хэдийгээр тус сургууль хүүхэд бүрийг албан хүчээр "Армани" брэндийн дүрэмт хувцас заавал өмсөнө гэсэн дүрэм гаргаагүй ч хүүхдүүдээ бусдаас ялгагдуулахгүйн тулд эцэг эхчүүд авч өгөхөөс аргагүй болно гэж олон хүн хэлж байгаа юм. Цахим сайтуудад ч үүнтэй холбоотой мэдээллүүд тавигдсаар байна. "Энэ бол ичгүүргүй хэрэг. Хүүхдүүд өсч яваа болохоор хувцасных нь хэмжээ байнга өөрчлөгдөж байдаг" гэж нэгэн иргэн бичсэн байна. "Таймей" сургуулийн захирал Тошицугу Вада хэвлэлийн хурлын үеэр өөрийн суруулийг хүмүүст таниулахыг хүссэн, мөн "Buberry " "Chanel" "Hermes" зэрэг брэндийн дүрэмт хувцаснуудыг ч судалж үзсэн, "хэдийгээр шинээр сонгосон дүрэмт хувцасны үнэ "хямд" биш боловч энэ шийдвэрээ өөрчлөхгүй" гэж мэдэгдсэн байна. Энэ асуудал Япон улсын парламентын анхаарлыг ч мөн татаад байна. Сөрөг хүчнээс сонгогдсон гишүүн Манабу Терада "Бүх давхаргын хүүхдүүд явдаг улсын суруульд ийм үнэтэй дүрэмт хувцас ямар хэрэгтэй юм бэ" гэж хэлсэн бол өөрөө тусгайлан захиалгаар хийлгэсэн үнэтэй хослолоор гангарах дуртай сангийн сайд Таро Асо "Энэ дүрэмт хувцас сургуульд хэтэрхий үнэтэй байна. ганц л хүүхэд энэ дүрэмт хувцасыг авч өмсч чадахгүй бол том асуудал болох болно" гэж мэдэгдлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 1 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 1 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 4 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 4 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 16 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 16 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 23 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 23 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25