А20 ХУРДНЫ ЗАМ ДЭЭР 95М УРТТАЙ НҮХ ГАРСАН БАЙНА


ХБНГУ-ын Мэклэнбург Форпоммерн мужийн А-20 хурдны зам дээрх нүх улам томорсоор байна. Нүхний урт нь 40м урттай байсан бол 95м болсон гэж Зам тээврийн яамны сайд мэдэгдлээ. Трибсээс хотоос баруун зүгт байх уг зам өнгөрсөн оны 9-р сард цөмөрсөн болохоор нүх нь томрох болно гэдгийг мэргэжилтнүүд мэдэж байсан боловч хэзээ гэдгийг нь хэлж чадахгүй байсан юм. Замын доод хэсэгт хүлэр гарч ирснээс болж ийнхүү цөмөрсөн гэж таамаглаж байгаа ч,замыг барих үеэр багана нь муу байсан, техникийг сайн шалгаагүй, эсвэл буруу тооцоолсон байж болзошгүй гэсэн таамгуудыг дэвшүүлж байна. Зам тээврийн яамнаас мөн замыг засварлах ажлыг төлөвлөж байгаагаас гадна тендерт оролцох хүсэлтэй компаниуд энэ сарын 22-ныг хүртэл материалаа ирүүлж болно гэж мэдэгдлээ. Ирсэн материалуудыг зургаан 7хоногийн дотор шалган ялагчийг тогтоох бөгөөд дахин зургаан 7хоногийн турш хүлээснээр өрсөлдөгч компаниудаас гомдол гаргаагүй тохиолдолд засварын ажлыг эхлүүлэх юм. А20 хурдны замыг засах ажил 2021он хүртэл үргэлжилнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Уг зам нь Остзээ нуур руу явдаг аялагч, амрагчдын дайран өнгөрдөг гол зам юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 1 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 1 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 4 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 4 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 15 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 16 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 23 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 23 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 23 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25