КАНАДЫН УРАН ГУЛГАЛТЫН ТАМИРЧИН НОХОЙН МАХ ИДЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА


Дэлхийн уран гулгалтын хоёр удаагийн аварга, олимпийн наадамд багаараа тэргүүн байрыг эзлээд байгаа Канадын тамирчин Мийган Духамел нохойн махны худалдааг эсэргүүцдэг байна. Нохойн махыг Азийн зарим орнуудад хүнсэнд хэрэглэдэг бол энэ удаагийн олимпийн наадмыг зохион байгуулж байгаа Өмнөд Солонгос улсад ч мөн хүнсэнд хэрэглэдэг байна. Духамел өнгөрсөн жил нэгэн нохойг аварсан бөгөөд "Би "Free Korean Dogs" гэдэг нохой хамгаалах байгууллагатай холбогдсон. Тэд нохдыг авч явж, шинэ гэр, шинэ эзэнтэй болоход нь тусалдаг. Одоо би дахиад нэг амьтантай боллоо" гэж хэлсэн байна. Тэрээр аварсан нохойндоо Мутэ гэсэн хоч өгчээ. Тэрээр өмнө нь мөн л орон гэргүй нэг нохойг аварч байсан бол өөрийн цахим сүлжээнд хайртай амьтдынхаа зурагнуудыг оруулдаг байна. Өмнөд Солонгос улсад нохойн мах идэх явдал элбэг байдаг бол жилд нэг сая орчим нохойн махыг зооглодог байна. Тэгвэл олимпийн наадмыг зохион байгуулж байгаа Пёнчан хотын захиргаа наадмын үеэр нохойн мах болон түүгээр хийсэн хоолыг зарахыг хориглосон боловч хоёр зоогийн газраас бусад нь энэхүү шийдвэрийг дагаагүй байна. Мийган Духамел нохойн махны худалдааг зогсоохын төлөө тэмцэж байгаа бөгөөд наадамд оролцож байгаа бусад тамирчдыг ч мөн нохдыг аврах ажилд оролцохыг уриалсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 1 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 1 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 4 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 4 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 15 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 16 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 23 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 23 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 23 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25