Э.БӨХБАТ: САР ШИНЭЭР 760 ЗАМЫН ЦАГДАА АЖИЛЛАХ Ч ТҮГЖРЭЛД БУХИМДАХ ЭСЭХ ЖОЛООЧ ТАНААС ШАЛТГААЛНА


Өнөөдөр Нийслэлийн Цагдаагийн Газар, Замын Цагдаагийн Албатай хамтран сар шинэ болох гэж буйтай холбоотойгоор зам тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат ярихдаа "Өнгөрсөн 2017 оны cap шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааныг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, буруу зогсолт хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байгаа. Харин 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарч байна.

Нийслэлд гарсан осол нь хажуу хоорондын зай баримтлаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад болох хэсэгт байршуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдэж байгаа.

Түүнчлэн 65 орчим хувь нь эгнээ байр өөрчлөх журам зөрчсөний улмаас тус тус бүртгэгдсэн байгаа тул хөдөлгөөнд оролцох үедээ дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг анхааруулъя.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 1 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 2 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 2 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 5 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 5 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 16 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 17 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25