ЭЦЭГГҮЙ ХҮҮХЭД ГЭХ ШАЛТГААНААР ХҮҮХДЭЭ ХОГИЙН САВАНД ХАЯСАН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ


Өнгөрсөн лхагва гаригт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭНЭМҮТ-ийн хажуугийн хогийн саванд өлгийтэй хүүхдээ хаясан хэрэг гарсан талаар манай сайт анхлан мэдээллэсэн.Тодруулбал тэр өдрийн 15 цагийн орчимд хогийн саванд хүүхэд уйлж байгааг мэдсэн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхдийн эхийг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Дөнгөж сая эх сурвалжаас авсан нэмэлт мэдээллийг хүргэхэд хүүхдийн ээж 22 настай А гэх эмэгтэй сэтгэцийн хувьд эрүүл саруул нэгэн бөгөөд ердөө л эцэггүй хүүхэд өсгөж чадахгүй гэх шалтгаанаар хүүхдээ торонд хийгээд хаясан гэдгээ мэдүүлсэн байна. Тэрбээр тодорхой эрхэлсэн ажилгүй, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Төв аймгийн харьяат, нийслэл хотод түр оршин суух хаягтай байжээ.

Түүнд 2017 оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчилсэн хуульд заасанчлан хүүхдээ "хаях, төөрүүлэх" гэсэн гэмт үйлдсэн гэх зүйл ангиар эрүү үүсгэсэн байна. Тус зүйл ангид хүүхдээ хаясан эхэд "зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ" гэж заасан байна.

Нярайн биеийн байдал сайн байгаа бөгөөд одоо ЭНЭМҮТ-д эмчлүүлж буй. Цаашид хүүхдийг улсын асрамжид авах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 2 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 3 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 6 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 6 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 17 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 18 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25