АНУ 2019 ОНД 716 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ЗОРИУЛНА


АНУ- 2019 оны улсын төсөвтөө байгаль хамгаалахад зарцуулдаг хөрөнгийг багасгаж зэвсэгт илүү их хөрөнгө оруулалт хийх болно гэж ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. Зөвхөн Пентагонд л гэхэд 686тэрбум долларыг өгөхөөр төлөвлөж байгаа нь тус улсын түүхэн дэх батлан хамгаалах салбарт зориулж байгаа хамгийн өндөр төсөв болж байна гэж "CNN" мэдээлж байна. Үндэсний аюулгүй байдлыг хамгнаалахад нийт 716 тэрбум долларыг зарцуулахаар төлөвлөснөөс Мексик улсын хил дээр баригдах хаалтанд 18тэрбум доллар шаардагдана гэж 2019 оны улсын төсвийн урьдчилсан төсөвт тусгагдаад байгаа юм. Тэгвэл Америкийн бусад салбарууд жишээлбэл гадаад хэргийн яам өөрийн төсвийн 27%, байгаль хамгаалах яам 37%-аас татгалзах шаардлагатай болоод байна. Цагаан ордон мөн нийгмийн салбарт, тодруулбал орлого багатай иргэдэд зориулсан Медикэйд эрүүл мэндийн үйлчилгээнд ч таналт хийхээр төлөвлөжээ. Ирэх оны төсвийн урьдчилсан төлөвлөгөөг олон нийтэд танилцуулахын өмнө 150 гаруй экс генералыг дуудан гадаад хэргийн яам болон хөгжлийн тусламжинд хийж байгаа таналтуудыг танилцуулсан байна. "Си Ай Эй" нууц албаны тэргүүн асан Девид Петреус, АНУ, НАТО-ийн Афканистан дахь армийг хариуцан ажиллаж байсан генерал Стэнли МакКристал нар "Өнөө цагт тулгараад байгаа асуудлуудыг зөвхөн цэрэг армиар шийдэх боломжгүй" гэсэн утга бүхий захианд гарын үсэг зурсан байна. Ерөнхийлөгч Д.Трампын гаргасан энэхүү урьдчилсан төлөвлөгөөнд 2028 он хүртэл 7их наяд долларын хомсдол гарах нь тодорхойгоос гадна өнгөрсөн оны сүүлчээр баталсан татварын өөрчлөлт нь олон жилийн туршид АНУ-ын өрийн дарамтанд нэрмээс болно гэдгийг харж болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 2 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 3 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 6 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 6 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 17 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 18 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25