“АЛТАН ДАЛ МОД”-ЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ?


Каннын кино наадмын гол шагнал болох "Алтан дал мод" шагналыг хаана үйлдвэрлэдэг бол гэж та бодож байсан уу? Женевийн Майсон Чопард гэх газар уг шагналын цомыг 20жилийн өмнөөс үйлдвэрлэж байгаа юм. Тус компанийг хамтран эзэмшигчдийн нэг Каролин Шойфеле "Энэ бол хайрын түүх юм. Алтан дал мод кино наадамтай хамтран ажилласнаар бид гоёл чимэглэлийн салбараа өргөжүүлж чадсан. Энэ үйлдвэртээ бид 37 гаруй нэр төрлийн гар урлалын зүйлсийг бүтээж байна. тэдгээрээс дурьдвал өнгөлөх, загварыг нь гаргах, цаг хийх болоод алтан эдлэл гээд маш олон төрлийн зүйлсийг бид урладаг" гэж хэлсэн байна. Нэг ширхэг "Дал мод"-ыг үйлдвэрлэхэд алтны дархан, гоёл чимэглэл урлаач нийлсэн 7хүн 7хоногт 40цаг ажиллах шаардлагатай болдог байна. Цомыг бүхэлд нь гар аргаар урладаг бөгөөд лааны тосыг хэвийг нь гаргадаг байна. Эхлээд хайлуулсан лааны тосоо хэвэнд цутгаж хөргөөсний дараа дал модон хэлбэртэй болсон лааны тосоо салгаж авна. Салгаж авсан дал модыг суурин дээр тогтоосны дараа цементний зуурмагаар шүршин халуун орчинд хатаагаад 760хэмийн халуун зууханд шатаадаг байна. Шатаалтын үеэр лаа хайлж үгүй болохоос гадна дал модны дотор тал нь хөндий болдог. Дараа нь хөргөөх камерт хөргөөгөөд, Колумбиас авдаг 18 каратын 118гр шар алтыг хайлуулан цементэн хэвэндээ хийгээд хүйтэн усанд хийж хөргөөдөх цементэн хэсэг нь салж "Алтан дал мод" гарч ирдэг байна. Ингээд дал модоо цэвэрлэж, өнгөлөх үеэрээ жижиг алдаа байгаа эсэхийг сайтар шалгадаг. Ингээд өөгүй болсон цомоо болор суурин дээр тогтоодог байна. Каролин Шойфеле Дал модны 20жилийн ой тохиож байгаатой холбоотойгоор энэ жилийн дал модон дээр 0,70каратын очир эрдэнийг байрлуулна гэсэн нууцыг задалсан байна. Энэхүү онцгой "Алтан дал мод" шагналын эзэн хэн болохыг 5-р сарын дундуур болох Каннын кино наадмаас харж болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 3 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 3 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 6 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 6 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 17 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 18 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25