САР ШИНИЙН БАЯРААР ОРОН НУТГИЙН ЗАМД 7 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ


Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулж нийт 780 гаруй замын цагдаагийн алба хаагч, сонсогч нар үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Баярын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1,172 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 872 дуудлага бүртгэгджээ.

Ослын улмаас нийслэл хотод нийт 42 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж нэг хүний амь нас хохирсон бол орон нутагт 9 хүн гэмтэж, 7 хүний амь нас хохирсон байна. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 87 хувь нь зөвхөн орон нутгийн замд бүртгэгджээ. Мөн бүртэгдсэн зам тээврийн осол, хэргийг өнгөрсөн жилийн баярын өдрүүдтэй харьцуулахад хүний амь нас хохирсон хэрэг 50 хувиар, хүн гэмтсэн осол 14 хувиар буурсан хэдий ч орон нутагт 7 хүний амь нас харамсалтайгаар хохирчээ. Нийслэл хотын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 13, мөргөлдөх хэлбэрээр 38 осол, онхолдох болон үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус бүр нэг осол бүртгэгдсэн бол хөдөө, орон нутгийн хэмжээнд явган зорчигч мөргөж гэмтээсэн 1, онхолдох хэлбэрээр 3, мөргөлдөх хэлбэрээр 2 осол тус тус бүртэгдсэн байна.

Тухайлбал: Хоёрдугаар сарын 17-ны өдөр БЗД-ийн нутаг Баянзүрхийн товчооны замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 45 настай, эмэгтэй З-г мөргөж амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж явсан Хоёрдугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутаг "Майхантын ар" гэх газар асфальтан замд H.Fit маркийн автомашин нь T.Corolla, T.Harrier маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч Д, М нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ослуудыг тус тус шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 5 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 6 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 9 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 9 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 20 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 20 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25