АНУ-ЫН ИРГЭД ЗЭВСГИЙН ХУУЛИЙГ ЧАНГАРУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА


Флоридаад гарсан зэвсэгт халдлагын дараа АНУ-д зэвсгийн хуулийг чангаруулахыг шаардсан иргэд нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын өнцөг булан бүрт олон мянган сурагч гудамж талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлж байна. Иргэд ерөнхийлөгч Доналд Трампыг "NRA" буюу "Үндэсний бууны холбоо"-г дэмжиж байна гэж буруутгаж байгаа юм. Тэрээр сонгуулийн компанит ажлынхаа үеэр тус байгууллагаас 30сая доларыг авсан байна. Анжелина Лазо өнгөрсөн лхагва гарагт зэвсэгт халдлага гарсан Стөүнман Дуглас ахлах сургуульд сурдаг. "энэ халдлагын үеэр би найзуудаа алдсан. Би маш их уйлж бас уур маань хүрч байна. Би уурлаж байгаагаа илэрхийлж ямар нэг зүйл хийхийн тулд энд ирсэн" гэж хэлж байна. Халдлагаас амьд үлдсэн нэгэн сурагчийн ээж Трексиа Бонилла "Охин маань сэтгэл санааны хямралд орчихоод байна. Тэр ямар ч хүүхдэд хэзээ ч тохиолдох ёсгүй тийм зүйлийг үзэж тууллаа. Бидсургуулиудад илүү олон цагдаа, аюулгүйн албаны ажилчдыг байрлуул гэж шаардаашзй байна. Төмөр илрүүлэгч багаж ч хэрэггүй. Харин зэвсгийн хуулийг өөрчлөхийг Д.Трамп болон засгийн газраас шаардаж байна" гэж ярилаа. Паркландын 19 настай зэвсэгт этгээд буугаа хуулийн дагуу авсан байжээ. Түүний бууны суманд 17 хүн өртөж амь насаа алдсан юм. Өнгөрсөн 7хоногоос ерөнхийлөгч Доналд Трамп зэвсэг эзэмших талаар ганц ч үг хэлээгүй байна. Энэхүү халдлага нь шинэ он гарснаас хойш АНУ-ын сургуулиуд дээр болсон 18 дахь удаагийн зэвсэгт халдлага байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 5 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 5 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 8 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 8 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 19 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 20 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25