“GALAXY S9”-ИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


Ням гарагт Барселон хотод "Mobile World Congress" буюу дэлхийн харилцаа холбооны үзэгслэн яармаг нээлтээ хийнэ. Энэ үеэр "Galaxy S9" загварын ухаалаг утас анх удаа олны хүртээл болох юм. Үзэгслэн яармаг эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед шинээр гарах загварын үзүүлэлтийн талаар олон таамаг яригдах болоод байгаа юм. "Самсунг" концерн шинэ бүтээгдэхүүнээ нууцалж байгаа ч "WinFuture"-ээс Өмнөд Солонгосчуудын "Galaxy S9" утасны техникийн үзүүлэлтийг мэдэх боломжтой гэж иргэд хэлж байна. Уг сайтад бичсэнээр бол шинэ загвар өмнөх "Galaxy S8" загвараасаа төдийлөн их ялгагдахгүйгээс гадна дэлгэцийн доод талын захын хэсэг нарийсч, усны хамгаалалттай гэр нь шинэлэг өнгөтэйгөөс гадна ард нь байрлаж байсан хурууны хээ танигчийг камерын доод талд байрлуулжээ. Хамгийн том өөрчлөлтбол энгийн загвар нь 5,8 инч, "Galaxy S9 Plus" загвар нь 6,2инчийн дэлгэцтэй, камер болон аудио бичлэгийн чанарыг сайжруулсан байна. "Galaxy S9" ухаалаг утасны гол камер 12мегапиксел нягтаршилтай, камерын гэрэл нь олон төрлөөр асаах боломжтой тул ямар ч тохиолдолд сайн зураг авах боломжтой юм. "Galaxy S9 Plus" загварын хоёр дахь камер нь мөн л 12мегапиксел нягтаршилтай, аль аль загвар нь фокус автоматаар тохируулдаг, наашаа харсан камер нь 8мегапиксел нягтаршилтай ажээ. Шинэ загварын утаснуудад "AKG" компаний стерео чанга яригч суурилуулснаас гадна тус компаний чихэвчийг дагалдуулж байна. "Galaxy S8" анх 800еврогийн үнээр зарагдаж байсан бол "Galaxy S9" загварын ухаалаг утсыг зах зээлд 900еврогоор борлуулагдах болно гэж ажиглагчид үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 6 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 6 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 9 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 9 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 20 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 21 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25