В.ОРБАН ЕХ-НЫ ДҮРВЭГСДИЙН БОДЛОГЫГ ШҮҮМЖИЛЛЭЭ


Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан Болгар улсын нийслэл София хотод хийсэн айлчлалынхаа үеэр ЕХ-ны баримталж байгаа цагаачлалын бодлогыг хүчтэй шүүмжиллээ. Тэрээр мөн Брюсселийн журмыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд "ЕХ дүрвэгсдийг зөвхөн тараан байрлуулах асуудалд олны анхаарлыг татах бус, хилийн хамгаалалтын асуудалд ч мөн олон нийтийн анхаарлыг хандуулах шаардлагатай. Цагаачлал бол улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг зүйо. Энэ нь бидний амьдрах хэв маяг болоод христийн шашинтнуудын соёлд ч хамааралтай" гэж Болгарын ерөнхий сайд Бойко Бориссовтой уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Болгар цагаачлалын асуудлаар Унгар улстай санал нэгтэй байгаагаас гадна ЕХ-г шүүмжлэн, Турк улсын хилийн хамгаалалтаа сайжруулаад байгаа юм. Орбан ням гарагт өөрийн улсын иргэдэд зориулан "улс орны байдал" илтгэлийг тавихдаа Европ руу ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдэж байгаагаас болгоомжлохыг анхааруулаад "Европын тэнгэрт бараан үүл хурж байна. энэ хэвээрээ үргэлжлэх юм бол Европын томоохон хотууд бүгд лалын шашинтай болох болно. Үндэстнүүд байхаа больж, Европчууд эзлэгдэж байгаагаа ухараахаас өмнө Барууны орнууд үгүй болно. Энэ аюулыг Брюссел, Берлин, Парисын улс төрчид бидэнд авчирч байна. Тэд өөрсдийн улсыг цагаачдын улс болгоод зогсохгүй Унгар улсыг ч мөн өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэхийг шаардан христийн соёл, өвийг үгүй хийж, лалын шашны төв болгох алхмыг хийж байна" гэж хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 7 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 7 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 7 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 10 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 10 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 21 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 22 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25