ЖИЛ БҮР 2,6 САЯ НЯРАЙ ХҮҮХЭД ЭНДСЭЭР БАЙНА


Дэлхий дээр шинээр мэндэлсэн 2,6 сая хүүхэд нэг сар ч бололгүй амь насаа алддаг. Тэдний нэг сая орчим нь ганц хоног амьдралгүй хорвоог орхидог гэж НҮБ-ын хүүхдийн байгууллагаас мэдэгдлээ. Ялангуяа ядуу, буурай орнуудад нярай хүүхдийн эндэгдэл өндөр байдаг бол дутуу төрсөн хүүхдүүдийн асаргаа, шаардлагатай эм бэлдмэлийн дутагдлаас болдог байна. Юнисефийн мэдээлж байгаагаар Япон, Исланд, Сингапурт дутуу төрсөн нярай хүүхдийн амьд үлдэх магадлал байдаг бол энэ жагсаалтын 12-рт Герман улс бичигджээ. Тэгвэл Пакистан, Төв Африк, Афканистан зэрэг орнуудад дутуу төрсөн хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр байдгаас гадна Пакистан улсад шинээр мэндэлсэн 22хүүхдийн нэг ньнэг сар хүрэлгүй нас бардаг гэсэн үзүүлэлт байгаа юм. Энэ нь длайн, ядуурлаас хамааралтайгаас гадна эдгээр орнуудад жирэмсэн эхчүүдэд тавьдаг халамж, хангамж муу байдаг, мөн дэд бүтэц муу хөгжсөн зэрэгтэй холбоотой юм. Юнисефийн ажилтан Уиллибалд Цек "Төрөх дөхсөн эмэгтэйчүүд эмчид эсвэл эмнэлэгт үзүүлэхийн тулд бүтэн өдөржин явган явдаг. Хэрвээ үзүүлэх нь тийм ч таатай санагдахгүй бол тэд ийм уртзамыг туулж очих хэрэг байна уу гэж эргэлздэг. Тэгээд л тэд гэртээ төрөхөөр шийддэг. Тэдэнд аз тохиолдвол уламжлалт аргаар эх барьдаг хүн олддог боловч тэр нь найдвартай биш юм" гэж хэлж байна. Нярай хүүхдүүдийн эндэгдлийн ихэнх хувийг энгийн, боломжийн арга замаар шийдвэрлэх боломжтой байдаг. Үүнд мэргэжлийн эх баригч эмч хамгийн чухал. Түүнээс гадна ариутгах хэрэгсэл, цэвэр усыг мартаж болохгй. Төрсний дараа нярай хүүхдүдийг шууд хөхүүлж эхтэй нь ойр байлгах хэрэгтэй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 6 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 6 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 9 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 9 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 20 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 21 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25