НИЙСЛЭЛИЙН ЦАСНЫ БАЯР БЯМБА ГАРАГТ ЯНЗАГА ЗУСЛАНД БОЛНО


Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа хийдэг уламжлалтай. "Мөнгөн Улаанбаатар" спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн "Цасны баяр" энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болох юм.

"Мөнгөн Улаанбаатар" спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн "Цасны баяр" арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар "Цасны баяр"-ын үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, хөтөлбөрүүд, нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэв. Тус цасны баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид оролцох юм.

Хурлын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа Цасны баярт оролцож байгаа нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа. Мөн цасны баяраар зохиогдох уралдаан, тэмцээнийг дүгнэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлсэн байдлыг харгалзан үзэж, байр эзлүүлнэ гэдгээ анхааруулж байв.

ЦУОШГ-аас өгсөн мэдээгээр энэ сарын 24-ний бямба гарагт -6 хэмийн хүйтэн байх аж. Мөн Хандгайт, Санзай чиглэлийн автобус 45 минут тутамд Тэнгис кино театрын өмнөх зогсоолоос иргэдэд үндсэн тарифаараа үйлчлэх юм. Хотын удирдллагууд нийслэлийн нийт иргэдээ "Цасны баяр"-т өргөнөөр оролцохыг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 6 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 7 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 9 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 9 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 21 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 21 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25