"ЮНИВИШН”, “СКАЙМЕДИА”-ГААР НӨХӨЖ ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ МЭДЭГДЭВ


IPTV, Интернэт, Суурин утасны гурвалсан үйлчилгээ үзүүлдэг "Юнивишн" болон "Скаймедиа" компаниуд нэр бүхий сувгийг нөхөж үзэх боломжгүй болсон тухай хамтран мэдэгдэл гаргажээ.Тодруулбал," Монгол ТВ-ийн албан ёсны хүсэлт шаардлагын дагуу өнөөдрөөс эхлэн тус телевизийг IPTV үйлчилгээ үзүүлэгч бүх оператор буюу Юнивишн, Скаймедиа компанийн сувгуудаар ухрааж, зогсоож, нөхөж үзэх боломжгүй болсныг мэдэгдэж байна" гэжээ.Харин уг компаниудад хэрэглэгчид энэхүү ухрааж, зогсоож, нөхөж үйлчилгээг авахаар сар бүр 3000 төгрөгийн хураамж төлдөг билээ.Тэгвэл тус телевизийн зүгээс мөн энэ талаар тайлбар хийхдээ

"IPTV үйлчилгээ болон түүний нэмэлт үйлчилгээ болох ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээ нь Монгол телевизийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Таны уг үйлчилгээнд зориулан төлдөг төлбөрөөс Монгол телевиз нэг ч төгрөг авдаггүй болно.Оператор компаниуд нь үндэсний телевизийн контент үйлдвэрлэгчдийг гадаадын оюуны өмчийг үнэлдэг жишгийн дагуу үнэлэн, үзэгчдийн төлдөг төлбөрийг зохистой хувь хэмжээгээр дотоодын телевизүүдтэй хуваалцаж эхэлсэн нөхцөлд ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 7 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 7 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 7 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 10 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 10 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 22 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 22 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25