БАЯНГОЛ ДҮҮРЭГ АХМАД ХӨГЖЛИЙН ОРДОНТОЙ БОЛЛОО


Сар шинийн босгон дээр Баянгол дүүрэг Ахмад хөгжлийн ордоноо нээлээ. Нийслэлийн хэмжээнд анх удаа Ахмадын ордонтой болж буй тус дүүргийн ахмадууд өнөөдөр ордныхоо нээлтэд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ДИТХ-ын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Ахмадын хорооны дарга Ч.Ганболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.Ахмад хөгжлийн ордны 2 давхар барилга болон тоног төхөөрөмжийн нийт 688 сая төгрөгийн хөрөнгийг Баянгол дүүрэг бүрэн шийдэж өгснөөр уг барилга, бүрэн ашиглалтад орж тус дүүргийн ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчин үеийн шинэ байртай болж байгаа юм байна.Тус төвд Япон улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн 4 серажем ор, дөрөн хөлний массажны аппарат, аарцаг, нурууны гурван аппарат, шарлагын таван аппарат түүнчлэн гүйлтийн зам дөрөв, найман суурин дугуй зэрэг тоног төхөөрөмжтэйгээр ахмадын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, урлаг уран сайхан, биеийн тамир спорт, чийрэгжүүлэлт, сургалт зөвлөгөөн зохион байгуулах танхимыг тохижуулан ажиллуулж байна.Баянгол дүүргийн ахмадууд өнгөрсөн онд Ахмадын эмнэлэгтэй болсон бол энэ удаа ийнхүү Ахмадын өргөөтэй боллоо. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон тус дүүргийн удирдлагууд ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэхийн тулд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Энэ бүхнийгээ шат дараатайгаар үргэлжлүүлэн хийх болно гэдгээ энэ үеэр онцлон хэллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 7 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 8 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 8 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 10 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 10 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 22 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 22 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25